Жудо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн эхний хэсгийн барилдаанд Сайед Моллай эхний ялалтаа байгууллаа. Тэрбээр  "D" хэсгийн хоёрдугаар тойргийн эхний учраанд Казахстаны тамирчин Дидар Хамзатай барилдсан юм. 

Ийнхүү шөвгийн 16-д шалгарч Азербайжаны тамирчин Мурад Фатиевтэй барилдана.