Бид өмнө нь Япон улс руу илгээсэн Модерна вакцинаас гадны биет илэрч,  Япон улс  1.6 сая тун вакцины татан авалтаа зогсооснийг мэдээлсэн билээ. 

Уг явдлын дараа Японы эм ханган нийлүүлэлтийн Такеда компани, Модерна вакцины нийлүүлэгч Испанийн Рови фирм хамтран шалгалт хийж эхэлсэн юм. 

Шинжээчид үл мэдэгдэх гадны биетийг шалгах явцдаа метал байсныг нь тогтоожээ. 

Модерна вакциныг нийлүүлэгч Рови фирм "Үйлдвэрлэлийн явцад алдаа гарч тус метал зарим вакцины найрлага руу орчихсон байх гэж таамаглаж байна. Гэхдээ энэ нь эрүүл мэндэд аюулгүй" гэж мэдэгджээ.

Тус вакциныг хийлгэсний дараа нас барсан хоёр хүнийг санамсаргүй тохиолдол гэж үзэж буйгаа илэрхийлсэн аж. Одоогоор Японы хүн амын 40 хувь нь бүрэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Энэ нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. 

Эх сурвалж: BBC