“Токио-2020“ олимпын эрх олгох жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Будапешт хотод боллоо. Уг тэмцээнд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын ангилалд барилдав. Барилдааны эхний өдөр Косовагийн жүдоч Дистриа Красниктай барилдан хүрэл медалийн эзэн болжээ. Ингэснээр ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны жүдочноор тодорлоо.

"Будапешт-2021" ДАШТ-ний 48кг-ын жинд медаль хүртсэн тамирчид

"Будапешт-2021" ДАШТ-ий эхний өдөр Монголын гурван бөх барилдсан юм. Тодруулбал, эрэгтэй 60 кг-д ОУХМ Л.Өнөболд, эмэгтэй 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг нар хүчээ сорьсон.