"Монголын хөрөнгийн бирж"-ийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа хувьцаат компаниудад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч байгаа билээ. 

Заасан хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээг авч байгаа юм. 

Үүний дагуу, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй дараах нэр бүхий 21 компанийг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/20 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Үүнд: 

Компанийн нэр

Үсгэн код

Тоон код

1

"Еврофё Азиа" ХК

SOI

37

2

"Мон-Асар" ХК

ASA

50

3

"Харгиа" ХК

HAG

365

4

"Сав шим" ХК

GTU

424

5

"Алмаас" ХК

ALM

333

6

"Баянтоорой" ХК

BTR

296

7

"Мөнх жим" ХК

AZA

130

8

"Өв-Усжуулагч"  ХК

UAA

212

9

"Төв Ус" ХК

UST

421

10

"Хангал" ХК

HGL

372

11

"Чандмань уул" ХК

CAD

181

12

"Харшийн гэгээ" ХК

AVH

161

13

"Баялаг шарын гол" ХК

BLS

256

14

"Ар тархи" ХК

ART

403

15

"Бүтээл" ХК

BUT

395

16

"Дорнод тээвэр" ХК

DOT

358

17

"Жинст" ХК

JST

230

18

"Их нуур" ХК

IHN

157

19

"Их үүсгэл" ХК

IHU

185

20

"Сэлэнгэ импекс" ХК

SEM

449

21

"Чандмань Дундговь" ХК

CDU

352