УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь түүнийг дэмжиж сайд болголоо.

Нямаагийн Энхболд нь 1974 онд Зуунмод хотын 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. 1979 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч хийж ажлын гараагаа эхэлсэн. Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлэл харилцааны албаны дарга , Монгол Ардын Намын бүлгийн дарга, Гадаад хэргийн сайдын албыг тус тус хашиж байсан. Өдгөө парламентэд тав дахь удаагаа сонгогдон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.