Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, 12 дугаар сарын 01-нээс Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог 10 хоногоор сунгаж, бусад аймагт зэргийг нь бууруулахаар шийдвэрлэснийг бид мэдээлсэн.

Тус хуралдаанаар мөн дараах шийдвэрүүдийг гаргажээ.

- Монгол, Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор ажиллуулахаар шийдвэрлэжээ.

- Халдварын голомтот бүсэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах, хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах байр, хяналтын цэг, эргүүл, хяналт шалгалтын чиглэлээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, дотоодын цэргийн 4143 алба хаагчид урамшуулал олгохоор болжээ.