РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан Бразилийн үндэсний шигшээ багийн хөлбөмбөгчин Неймартай холбоотой хэргийг мөрдөн шалгалтын явцад хүчингүй болгожээ. 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, цагдаа нар Неймарыг хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж байгааг нотлох баримт олоогүй бөгөөд прокурорын газар энэ шийдвэрийг 15 өдрийн дотор давж заалдах боломжтой аж.

Санту-Амару хотын цагдаагийн хэлтэс өнгөрсөн 5 дугаар сарын сүүлчээр Неймарыг хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан мэдэгдлийг хүлээн авжээ. Энэ хэрэг Парис хотод өнгөрсөн 5 дугаар сарын 15-нд болсон хэмээн нэгэн эмэгтэй мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр Неймартай “Инстаграмм”-аар дамжуулан танилцсан гэдгээ хэлжээ. 

Хэвлэл мэдээлэлд энэ талаарх мэдээлэл цуурсны дараа тамирчин залуу энэхүү мэдэгдлийг няцааж байгаагаа “Инстаграмм”-ын дагагчиддаа хандан илэрхийлсэн байна. Түүнчлэн өөрийг нь буруутгаж байгааг няцаахын тулд тэрбээр “Инстаграмм”-аар харьцсан эмэгтэйнхээ зургийг зөвшөөрөлгүйгээр нийгмийн сүлжээнд байршуулжээ. Гэсэн хэдий ч түүний энэ үйлдэл тамирчин залууд өөр нэг эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг