Bot No Jam хичээлээ хийж байгаа бичлэгээ байршуулж мөн "live stream" хийсэн даруйдаа сошиал од болжээ. YouTuber Bot No Jam-ийн оруулсан бичлэгийн нэр нь “Study with Me” (Hадтай хамт суралцаарай ). Хичээлээ хийхдээ тэрээр ганц хоёр цаг биш бүүр 6 цагын турш бараг хөдлөхгүй, ярихгүй хичээл хийдэг. Bot-No-Jam өнгөрсөн жилээс видеогоо оруулсан ч, live stream-г нэг сарын өмнөөс хийх болсон юм. 

Тэрээр цагдаагын академид сурдаг ба түүний К-Поп од шиг царайтай нь хүмүүсийн анхаарлыг татсан байх гэж бичжээ. Тэрээр сошиал медиагаас гадна орон нутгийн телевизийн нэвтрүүлэгт оролцжээ. 6 сарын 8-нд SBN телевизийн “Morning Wide”-д өгсөн ярилцлагадаа түүний Bot-No-Jam нэр нь “Robot with no fun” буюу уйтгартай робот гэсэн утгатай, энэ нь түүний хоч нь гэжээ. 

Тэр суралцаж байгаа видеоноос гадна өдөр тутмын амьдрал, найзуудтайгаа уулзах гэж байгаа бичлэгүүдээ влог болгон гаргажээ. Түүний фитнесээр хичээллэж байгаа бичлэг 568,000 удаагын хандалттай байгаа юм байна.