Өнөөдөр хүн төрөлхтөн дайн, ядуурал, өлсгөлөн, бохирдол зэрэг хэд хэдэн хүнд асуудалтай тулгарч байна. Эдгээр асуудал шийдэгдэх боломжгүй мэт санагдаж болох ч, бид хаа нэгтээгээс эхлэх хэрэгтэй. Зүгээр л эргэн тойрноо анзаар, нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэхээр зоригтой алхам хийж буй хүмүүсээс бид үлгэр жишээ авч болно. 

Боливийн мэргэжлийн хуульч Ингрид Вака Диэз өөрийн сонирхолоор архитекторч болсон бөгөөд тэрээр хэдэн зуун гэр бүлд мөрөөдлийн байшингаа олж авахад нь тусалсан байна. 

Bright Side агентлаг энэ гайхалтай эмэгтэй болон түүний сонирхолтой түүхийг хуваалцсаныг уншигч танд хүргэж байна.

Боливи улсын хуульч Ингрид нь хэзээ ч  архитекторч болох төлөвлөгөөтэй байгаагүй боловч манай дэлхийд тулгарч байгаа экологийн хямралын талаар мэдэж байсан юм. Ингридийн нөхөр Санта Круз дахь оршин суугчдын амьдардаг байшингийн хашааны дэргэд цугларсан бүх хоосон лонхыг хараад магадгүй байшин барихад хангалттай шил, ундааны сав байна гэж хэлжээ. 

Энэхүү санаа нь Ингридийн толгойд шууд туссан бөгөөд яагаад орчныг бохирдуулаад байгаа эдгээр хаягдлуудыг ашиглаад хэрэгцээтэй хүмүүст нь боломжийн өртөгтэй байшин барьж болохгүй гэж? гэсэн бодол төрсөн байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн үзэж буйгаар тус улсын хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн талаас илүү хувь нь ядуурлын нөхцөл байдалд амьдардаг бөгөөд орон байрны асуудалтай байдаг. Орон нутгийн сургуулийн хүүхдүүдээс Зул сараар ямар бэлэг хүсч байгаа талаар захидал бичихийг хүсэхэд нэгэн охин картон хайрцаг, резинеер хийсэн гэр нь борооны усанд байнга нэвтэрдэг. Тийм болохоор гэрийнхэндээ тухтай амьдрах оромж хүсэж буйгаа бичсэн нь Ингридэд тэр охин болон бусад ядуу хүмүүст туслах урам зориг өгсөн гэнэ.

Шилээр байшин барих технологи нь хялбар боловч маш их цаг шаарддаг. Байшин барихад хамгийн чухал зүйл бол барилгын материал юм. Тоосго нь хямд биш, тиймээс олон хүн худалдан авч чадахгүй. Гэвч хот бүрт элбэг дэлбэг байгаа хуванцар сав, шилийг цуглуулбал байшинтай болох мөрөөдлөө биелүүлэх боломжтой. 

Гол нь эдгээр хаягдлыг цуглуулж, элс шороогоор дүүргээд тоосго шиг ашиглаж болно. Байшин барих ямар ч туршлагагүй Ингрид 300 гаруй айл өрхөд байшин барихад тусалж, хэдэн сая  хуванцар болон шилийг дахин ашиглажээ.

Байшин барихад хэдэн шил хэрэгтэй вэ? 1,830 квадрат фут байшинд ойролцоогоор 36000 хоосон хуванцар сав хэрэгтэй гэнэ.

Ингридийн нөхрийн хошигнол нь түүний насан туршийн амьдралынх нь төсөл болсон сайхан түүх үргэлжилсээр...


Эх сурвалж: https://brightside.me