2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг БСШУ-ны сайдын А/244 тоот тушаалаар өнгөрсөн тавдугаар сарын 20-нд баталсан бол хичээлийн жилийн улирлын амралтын эхлэх, дуусах хугацааг  мөн зохицуулсан бол БСШУЯ-наас сурагчдын амралтын хуваарийг халдварт өвчний тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр улирлын амралт дээр нэмж шилжүүлэх зохицуулалт хийж болохоор баталжээ.

Нэгдүгээр улирлын амралт: 1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амрах бол хоёрдугаар сарын 1-нээс хичээл орно.

Хоёрдугаар улирлын амралт: 1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно.

Зуны амралт: 1-3 дугаар ангийнхан 2021 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургаадугаар сарын 5-н хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ.

Харин 6-12 ангийнхны хувьд 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.