Аргын тооллын нэгдүгээр сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Онгоц одтой, хар нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эдлэл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар явагсад хойш мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 32 цаг 12 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ.