Нэг удаагийн хэрэглээний газ дэлбэрсэн гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ.

Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 40 минут ажиллаж галыг унтраасан. 

Газ дэлбэрсний улмаас зоорийн давхарт байрлах алт мөнгөний дарханы 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатаж А /53 настай, эмэгтэй/, Б /46 настай, эрэгтэй/, С /28 настай, эрэгтэй/ нар өртөж түлэгдсэн тул НЯТТ ажиллаж ГССҮТ-д хүргэж өгсөн байна. 

Шалтгаан нөхцлийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.