2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 2020 оны 10 дугаар сард 5 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн 5 сургуулийн 15 мэргэжил/хөтөлбөр/-ийг хүчин болгосон билээ.

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сард дээрх ажлын хэсгийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин 1 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил/хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Сургалтын хөтөлбөр, багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна.