Энэ сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу Дарь эхийн гудамжинд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын албаны утсанд иржээ. Дуудлагаар Цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн хамтарсан үзлэг хийсэн байна.

Үзлэг хийхэд гэр бүлийн 4 хүн угаартсан байдалтай олджээ. Цагдаа байгууллага эдгээр иргэдийг хэн болохыг тогтоогоод байгаа аж. Урьдчилсан байдлаар 13 настай эрэгтэй, 22 настай эрэгтэй, 51 настай эмэгтэй, 52 настай эрэгтэй нар угаартаж нас барсан болохыг тогтоосон байна. Үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага галын дүгнэлт хийхээ ажиллаж байна гэв.

Тиймээс иргэдэд стандарт бүхий зуух хэрэглэх, зуухны сойлт зөв хааж нээхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.  

Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж