СӨҮЛ. /Reuters/. АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан дэлхийн эдийн засгийг уналтад оруулж магадгүй гэсэн айдастай байгаа энэ үед ОПЕК-ийн гишүүн орнууд нефтийн олборлолтоо бууруулах төлөвтэй байна. Энэхүү байдал баасан гарагт нефтийн үнийн өссөнд нөлөөллөө.

Олон улсын зах зээл дэх “Brent” маркийн нефтийн фьючерс хэлцэлийн үнэ өмнөхөөсөө 0.4 хувь буюу 28 центээр өсөж, нэг торх нь 57.09 ам.долларт хүрсэн байна. АНУ-ын “ West Texas Intermediate” маркийн нефтийн фьючерс хэлцэлийн үнэ нэг торх нь 25 цент буюу 0.5 хувиар өсөж, 52.79 ам.долларт хүрчээ.

ОПЕК болон тус байгууллагын гишүүн орнууд, мөн ОХУ-ын төлөөлөгчид өнгөрсөн долдугаар сард уулзаж, нефтийн үнийг өсгөх зорилгоор нийлүүлэлтийг танах арга хэмжээг 2020 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Эх сурвалж: Мойцамэ агентлаг