НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг сулруулах талаар хэлэлцсэн тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсантай холбоотойгоор нефтийн үнэ лхагва гарагт унасан байна.


Д.Трамп Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай уулзалт зохион байгуулахын тулд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг сулруулах асуудлыг хэлэлцэж байгаа талаар “Bloomberg” агентлаг мэдээлжээ.


Ажиглагчдын үзэж буйгаар, АНУ, Ираны хурцадмал байдал намжсанаар нефтийн нийлүүлэлт нэмэгдэж болзошгүйгээс үүдэн нефтийн үнэ унасан ажээ.


WTI” маркийн нэг торх нефтийн 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.65 ам.доллараар буурч, 55.75 ам.доллар хүрсэн бол “Brent” маркийн нефтийн 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.57 ам.доллараар буурч 60.81 ам.долларт хүрсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг