Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. 

Шинэ коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг дэмжих зорилгоор УИХ-аас хууль, Засгийн газраас холбогдох тогтоолыг баталсны дагуу дөрөвдүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх зургаан сарын хугацаанд ААН, байгууллага, тэдгээрт ажиллаж буй даатгуулагчдыг НДШ-ээс чөлөөлж, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу 5 дугаар сарын 05-ны дотор ААН, байгууллагууд НДШ-ийнхээ тайланг цахимаар холбогдох харъяа даатгалын байгууллагуудад ирүүлсэн байна. Энэ тайланг нь үндэслэж, шаардлага хангасан тохиолдолд НДШ-ээс чөлөөлна. Тодруулбал, дээрх хугацаанд ААН, байгууллагууд НДШ төлөхгүй, даатгуулагч иргэд мөн НДШ төлөхгүй цалингаа бүтэн авах юм.

НДШ-ийн чөлөөлөлт, дэмжлэгэд хэн хамрагдахыг графикаар хүргэж байна.


Эх сурвалж: НДЕГ