МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үдээс өмнө хаалттай хуралдаж, намын дотоод дүрэмдээ өөрчлөлт оруулсан.

Яг одоо хурлын төлөөлөгчид намын даргаа сонгох асуудлыг хэлэлцэж байна. 

МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байсан бол сая заалнаас Ж.Мөнхбатын нэрийг дэвшүүлэв.

Энэ үеэр Н.Дэмбэрэл намын даргад өрсөлдөхөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.