УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлллээ. Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан.

Тэгвэл өнөөдөр болон маргаашийн нэгдсэн хуралдаанаар:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал;
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд мэдээлэл хийх юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар эцэслэн шийдвэрлэх байсан ч МАН-ын бүлэг уг асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авсан. Улмаар энэ долоо хоногт хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.