"Явган хүний зам" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Натур"худалдааны төв орчмын явган хүний зам хаасан хашааг албадан буулгажээ.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбосон авто замын дагуу байрлах газрынхаа талбайг иргэн Э.Болдбаатар зохих зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэн хашаа барьж явган хүний зам хаасан тул уг хашааг албадан буулгаж, газар чөлөөлөх захирамжийг Хотын дарга С.Батболд өнгөрсөн лхагва гарагт гаргажээ.

Тус захирамжийн дагуу Нийслэлийн газрын алба дээрх газрыг чөлөөлсөн байна.