Та 40 наснаас хойш бүх зүйл оройтсон гэх үгсийг сонсож байсан уу? 

Хайр дурлалтайгаа учирахад, амьдралаа зохиоход нэгэнт оройтсон гэж хүмүүс ярьдаг. Харамсалтай нь зарим эмэгтэй үүнд итгэдэг. Тэд нэгэнт таараагүй бүхэнтэйгээ эвлэрч ганцаар үлдэхийг өөртөө хүлээн зөвшөөрдөг байна. 

Гэвч үнэндээ 40 нас бол аз жаргалаа олоход хамгийн тохиромжтой үе юм. Энэхүү сэтгэл зүйн үзэгдлийг америкийн сэтгэл зүйч Р.Розенталь тайлбарласан байна. Мэргэ төлгөөр хүлээж байсан зүйлс нь биелэлээ олоход уг үзэгдэл оршино. Ямар нэгэн зүйл хүлээж, хүсэж байгаа тохиолдолд тухайн хүн өөрийн мэдэлгүй ирээдүйгээ бүтээхэд шаардлагатай үйлдлүүдийг хийж байдаг. Тиймээс юунд итгэхээ та өөрөө шийд. 

Энэ үеийн 8 давуу тал: 


#Давуу тал 1.

Таны үр хүүхдүүд том болсон. Та болзоонд явахын тулд хүүхдээ хэнд үлдээх вэ гэж санаа зовох хэрэггүй. Эсвэл ажлаасаа яаран гэр рүүгээ явж, хүүхдүүдийнхээ даалгаварт туслах хэрэггүй. Та өөрийн цагийг өөрт зарцуулах боломжтой.


#Давуу тал 2.

Та өөрийгөө олж, илүү их цалин авдаг болсон. Эсвэл хүүхдүүд өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чаддаг болсон. Тиймээс та өөртөө чөлөөт цагийг зөв зохион байгуулж, өөртөө мөнгөө зарцуулж чадна.


#Давуу тал 3.

Та амьдралын сайхан туршлагатай илүү ухаалаг нэгэн болсон. Тиймээс та залуу бүсгүйчүүдтэй харьцуулахад эрчүүдийг хараад л таньж, чин сэтгэлийг нь ойлгодог болсон. Та чин сэтгэл болон худал хуурмагийг ялгаж чадна. Энэ бол 40 настнуудын давуу тал.


#Давуу тал 4.

Таны сонгох хүн ямар байх ёстойг та мэддэг болсон. Бас ямар харилцааг хүсэж буйгаа илүү сайн ойлгодог. Үүнээс гадна цагийн үнэ цэнийг мэдэж, огт хэрэггүй хүнд өөрийн алт шиг үнэтэй цагийг зарцуулахгүй.


#Давуу тал 5.

Магадгүй та аль хэдийн гайхалтай хайр дурлалтай учирсан болов уу. Би сэтгэл зүйчийн хувьд маш олон залуу бүсгүйчүүдийн хайрын түүхийг сонсож байсан. Тэд зугтах ёстой харилцаанаас зууралдсаар байдаг дутагдалтай. Учир нь тэд жинхэнэ хайр дурлалын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Харин та энэ насан дээрээ туршлага хуримтлуулж чадсан учраас төөрөгдөх хэрэггүй болсон.


#Давуу тал 6. 

Та дур булаам, эрч хүч, хүч чадлаар дүүрэн. Та өөртөө бүхий л цагийг зарцуулах боломжтой.


#Давуу тал 7.

Яг энэ үед гэр бүлийн хосууд хямралын үеийг туулдаг. Хайр сэтгэлийн дотно харилцаагаа мартаж, зөвхөн үр хүүхдүүдийн төлөө харилцаагаа хадгалж байсан хосууд салдаг. 


#Давуу тал 8.

Танд бусдын үзэл бодол, санал, зөвлөмж огт хамаагүй болсон. Та дотоод эрх чөлөөг олж, өөрөө өөртөө хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Та өөрөө өөрийгөө хайрлана гэж чухам юу болохыг мэдсэн.

Эмэгтэй хүн эрэгтэй хүнд үргэлж сонирхолтой, тэднийг өөртөө татаж байдаг. Энэ бүсгүй бол ТА.