Увс аймгийн Зүүнхангай суманд цагдаагаар ажиллаж байхдаа насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж, жирэмслүүлсэн О.Дөлгөөнд шүүхээс ял оногдуулжээ.

Тодруулбал, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцсэн байна.

Улмаар О.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцож, гурван жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ