АНУ-ын сансар судлалын “НАСА” агентлагийн хөөргөсөн “Паркер” нэртэй тандалтын төхөөрөмж наранд хамгийн ойр хүрч очсон төхөөрөмжийн амжилтыг шинэчлэн тогтоосон тухай “Америкийн дуу хоолой” мэдээлэв.

1976 онд “Хелиос-2” төхөөрөмж наранд хамгийн ойр буюу 43 сая километрт хүрч очиж байсан бол “Паркер” төхөөрөмж даваа гарагт уг амжилтыг эвдсэн ба наранд улам ойртсоор байгаа юм байна. "Ирэх долоо хоног гэхэд 24 сая километр зайд хүрнэ" хэмээн “НАСА”-гийн мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж.

Ирэх долоон жилийн хугацаанд уг төхөөрөмж нь наранд 24 удаа ойртон очих бөгөөд хамгийн ойрдоо 6 сая километр зайд хүрч очих чадалтай ажээ. Өнгөрсөн наймдугаар сардуг төхөөрөмжийг тээсэн пуужин АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас хөөрсөн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, VOA