Өнөөдөөс эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байна.

Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна. 

Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд  илүүтэйгээр өртдөг. Тиймээс зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байхыг, өндөр настан болон даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол ууж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөлөө. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд гаргаж шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах ёстой  ажээ.

Мөн насанд хүрэгчдэд наранд бага явах,  нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх,гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргахгүй байх хэрэгтэй гэж  Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ:

• Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх

• Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх

• Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух

• Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх

• Хурц наранд удаан явахаас зайлсхийх

• Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх

• Хүйтэн ус, шүршүүрт орох

  НАРШСАН ҮЕД ИЛРЭХ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:

• Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
• Бие суларч ядрах
• Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
• Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
• Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах

НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:

• Эмнэлэгт яаралтай хандах
• Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
• Нойтон алчуур толгойд нь тавих
• Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
• Бүлээн шингэн уулгах