Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн хэмээн олонд танигдсан гэгээнтэн Нагбу гүжор хэмээх хар үрлийг 10 мянга гаруйг хийж ард иргэдэд тараахаар болжээ. 

Тэрбээр үрлийнхээ тухайд "Хар үрэлд есөн хар найрлагат хэмээх эмийн жор багтсан. Эдгээр нь нян бактерийг холдуулах чадалтай. Үүнд эмийн ургамлын төдийгүй бясалгалын хүч, Манал бурхны тарнийн хүч багтсан хэмээн ярьсан байна.

-Наро Банчэн хувилгааны анхны дүр бол эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Нароба юм. Наро нь Наробагийн нийтэд алдаршсан нэр. Банчэн нь Их Бандида гэсэн утгатай үг аж.