Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарцын дам нурууг цутгах ажил хийгдэж байгаатай холбоотойгоор Нарны замын зорчих хэсэгт түр тулаасуудыг байрлуулсан байна.


Иймээс зорчигчид тус дам нурууны ажлыг дуустал Нарны замаар зорчихдоо холбогдох тэмдэг тэмдэглэгээ заалтуудаа баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.

Мөн БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани болон хариуцсан албан хаагчдад Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр,орлогч дарга Б.Индра нар үүрэг өгчээ.