Хүн бүрийн арьс арчилгааны арга өөр. Ямар уур амьсгалтай улсад амьдардгаасаа хамаараад арга техник ч өөр. Япончуудын хувьд арьс арчилгаандаа баримталдаг гол зарчим нь цөөхөн бүтээгдэхүүн хэрэглэж, арьсаа сайтар цэвэрлэх юм.  Үүнийгээ эрүүл, гэрэлтсэн арьсаа удаан хугацаанд хадгалах арга хэмээн үздэг. Үүн дээр нэмээд орхигдуулж хэзээ ч болохгүй бүтээгдэхүүнийг нарнаас хамгаалах тос юм.

Арьс арчилгааны мэргэжилтнүүд өдөр бүр гэрээс гарах шаардлагагүй байсан ч нарны тос түрхэж занших хэрэгтэй гэж зөвлөдөг. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ олдоц сайтай, нарнаас хамгаалах япон бүтээгдэхүүнүүдийг онцолж байна.

1. Цайвар арьсанд

Skin Aqua брендийн Tone Up UV Essence (Лаванда цэцгийн найрлагатай) 

Энэхүү эссенс нь өөртөө нарны хамгаалалттай(SPF 50+/PA++++) бөгөөд будгийн суурь өнгө засагчаар орлуулан хэрэглэх боломжтой. Шаргал цайвар өнгийн арьстай бол тус бүтээгдэхүүнийг праймерийн оронд хэрэглэж арьсныхаа өнгийг жигдэлж болно. Үүний дараа өөрийн хүссэн кремээ хэрэглэхэд таны нүүр будалтын суурь бэлэн. 


2. Бор арьсанд

Nivea брендийн Sun Super Water Gel (SPF 50/PA+++) нарны тос

Хэрэв та бор, нөсөө толботой арьстай бол нарны тос худалдан авахад ямар хэцүү болохыг мэдэх байх. Түрхсэн тос бүхэн чинь хөхрүүлж харагдуулаад хэцүү байна уу? Нарны тос нь тослог байх тусам ихэвчлэн цайрын оксид, титаны диоксид найрлагатай байх тул арьсыг хамгаалах ч гэрэлтсэн толигор бус бараан хөхрүү харагдуулах нь элбэг. Тиймээс нарны тосны оронд энэхүү усан суурьтай гелэн тосыг ашигласнаар арьсанд тань үнэхээрийн сайн шингэж, эрүүл сайхан арьстай харагдуулна. 


3. Эмзэг арьсанд

Curel брендийн UV Cream (SPF30/PA++)

Нарны хортой, хэт ягаан туяаны цацрагууд угийн эмзэг арьсыг улам дордуулах нь бий. Тиймээс нарны тос сонгохдоо үнэргүй, өнгө оруулагчгүй, алкохолгүй, хэт ягааны туяа шингээгчгүй тос сонгох хэрэгтэй. Энэхүү тос нь японы арьс арчилгааны гайхалтай бүтээгдэхүүнүүдийн нэг үнэхээр мөн юм. Керамидаар баялаг тус тос нь хэт ягаан туяаны хоёр төрлөөс хоёулангаас нь хамгаалдаг бөгөөд арьсыг чийгшүүлж өгдөг. 


4. Нярай болоод бага насны хүүхдийн арьсанд

Pigeon брендийн Peach Leaf Extract Roll-On Sunscreen

Нярай хүүхдүүдийг ч нарны хэт ягаан туяанаас хамгаалж байх учиртай. Тэгвэл энэхүү химийн бус нарны тос нь тоорын навчны хандаар баяжуулсан бөгөөд найрлагадаа арьсыг тайвшруулж чийглэх орцтой. Хэдий та нарны тос түрхсэн ч нярай болоод бага насны хүүхдээ нарны шууд тусгалаас давхар хамгаалж байгаарай.


5. Хөгширч буй арьсанд

Sofina брендийн Beaute UV Emulsion Facial Sunscreen (SPF50+/PA++++)

Найрлагадаа керамид агуулсан энэхүү сүүн шингэн бүхий нарны тос нь арьсыг чийгшүүлж, өргөж, хэт ягааны туяанаас хамгаалахын зэрэгцээ чийгийг нь хадгалж байхаар зохион бүтээгджээ. Хэрэглэхээсээ өмнө сайтар сэгсэрч өгснөөр бүтээгдэхүүн доторх найрлагыг нь идэвхжүүлж, таны арьсыг толигор харагдуулахад тусална. 


6. Хуурай арьсанд

Skin Aqua брендийн Super Moisture Milk (SPF50/PA ++++)

Тус брендийн зүгээс өмнө нь гаргаж байсан нарны тоснууд батгыг бөглөдөг хэмээн шүүмжлэл хүртэж байсны эцэст энэхүү тосыг гаргажээ. Хэт ягаан туяанаас хамгаалах хамгийн дэд зэргийн хамгаалалтыг танд санал болгоно. Үнэр болоод алкохолгүй энэ тос нь хяалуроник хүчил, амино хүчил, коллаген зэрэг арьсыг чийгшүүлэх орцтой. 


7. Тослог арьсанд

Shiseido брендийн Anessa Perfect UV Sunscreen

Та арьс арчилгаандаа хэчнээн төгрөг зарцуулж, ямар ч хөгшрөлтөөс сэргийлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг байлаа ч нарнаас хамгаалах тос түрхдэггүй бол өөрийгөө алдаж буйд тооцох хэрэгтэй гэнэ. Тус нарны тос нь одоогоор японы зах зээлд хамгийн үр дүнтэй нарны тосоор тодроод байгаа юм. Харамсалтай нь тус бүтээгдэхүүн ялимгүй үнэтэй борлуулагддаг байна. 


8. Батгашилттай арьсанд

Shiseido брендийн D Program Allerbarrier Essence

Энэхүү эссенс нь SPF 40/ PA+++ хамгаалалттай, чийгшүүлэгчтэй, химийн бус нарны тос юм. Үнэргүй, парабенгүй, алкохолгүй учир эмзэг болоод батгашилттай арьсанд тохиромжтой.


9. Холимог арьсанд

Biore брендийн Watery Essence (SPF 50+/PA++++)

Энэ нь Япон улсдаа ч гадаад орнуудад ч хамгийн эрэлттэй нарны тоснуудын нэг юм. Усан суурьтай учир холимог арьстай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой бөгөөд түрхсэн эсэх нь үл мэдэгдэм хөнгөн мэдрэмж өгнө. 


Эх сурвалж: Japan Objects