Саудын Арабын "ACWA Power" болон Хятадын "Shanghai electric" компани хамтран Дубайд 3.9 тэрбум ам.долларын өртөг бүхий 700 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар болжээ. Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх тус станцыг байгуулснаар дэлхийн хамгийн том, хамгийн өндөр эрчим хүчний цамхаг болно.