Түүхэнд хамгийн олон буюу 200 сая  хүн ажигласан нар хиртэлт Америкт болж өнгөрлөө. АНУ-ын Орегон муж улсын баруун хэсгээс Өмнөд Каролина муж улсын зүүн хэсэг хүртэлх америкчууд уг байгалийн үзэгдлийгы ажигласан байна. Анх удаа олон зуун мянган хүн нэгэн дор нар хиртэлтийг үзэж сонирхон сошиал ертөнцөд зурган давалгаа үүсгэсэн хэмээн НАСА онцолжээ.


Нар хиртэлт Америкийн 20 гаруй  мужид үзэгдэж өнгөрсөн байна. Үргэлжлэх хугацаа нь  нэг цаг 30 минут орчим байжээ.

Дараагийн бүтэн нар хиртэлт АНУ-д 2024 онд болох юм байна.