Гүрж улсын Атланта хотод байрлах, Өвчний Хяналтын Төвийн судлаачид эрчүүдийн жендер, тэдний гаднах төрх, зан байдал нь мансууруулах бодисын хэрэглээ, хүчирхийлэл, гэмт хэрэгтэй харилцан хамааралтай эсэх талаар судалгааг явуулжээ.

Судалгаанд 18-50 насны 600 эрэгтэйг хамруулжээ.

Тэд судалгааныхаа үр дүнд эршүүд биш хүмүүс гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэх өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна.

Өөрсдийгөө “хангалттай эршүүд биш” гэж үздэг эрчүүд бусад судалгаанд оролцсон хүмүүсийг бодвол зэвсэгт мөргөлдөөн эсвэл бусдыг гэмтээх гэмт халдлага үйлдсэн байх магадлал нь гурав дахин их гарсан ажээ.

Хэдэн жилийн өмнө Оксфордын их сургуулийн судлаачдын баг ч энэ төрлийн судалгаа хийж “намхан эрийн синдром”-ыг ортой болохыг олж тогтоосон юм. 

Эрдэмтдийн үзэж буйгаар бусдаас намхан байх нь тэднийг эмзэглүүлдэг бөгөөд параной түвшинг нь нэмэгдүүлдэг гэжээ. Үүнийг “Наполеон комплекс” ч хэмээн нэрлэдэг.

Орчин үед нийгэм нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн харьцаанд илүү анхаардаг болсон бөгөөд эрэгтэй хүний өндөр нь ихэнх хүний хувьд бараг “хориотой сэдэв” болжээ. Энэ судалгаанд оролцогчид магадгүй хувь хүний зан байдал тэдний биеийн өндрийн хамаарлыг нарийн тодорхойлж чадах хангалттай чадваргүй ч байсан байх магадлалтай. 

Үнэнийг хэлэхэд Наполеон нь 173см /5 foot 7 / өндөртэй бөгөөд одоогынхоор дундаж өндөрт тооцогдох өндөртэй байсан байна.

https://www.higherperspectives.com/