МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII  чуулган өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралд 317 төлөөлөгч, 50 гаруй төлөөлөгч урилгаар оролцож байгаа юм.

Намын дүрмийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлж, намын бодлогоор дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас өөрийн нэрээ дэвшүүлсэн юм

Ийнхүү санал хураахад НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс 75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ. 

Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчөөр сонгогдож таван ажил ажилласан юм.