Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуаг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн үеэр "Ардчилсан нам өнөөдөр улс орны хөгжил, бодлого, ард түмний ахуй амьдрал ярихаа больсон. Юу ярьдаг болсон бэ гэхээр 60 тэрбум, Эрдэнэтийн 49 хувийн хэргүүдийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. Гэхдээ би үүнийг Ардчилсан нам гэж бодохгүй байна. Энэ бол Ардчилсан намын удирдлагыг дээрэмдэж авсан дээрэмчид Ардчилсан намын нэр хүнд, олон зуун гишүүний итгэл, сэтгэлээр тоглож байна. 360 жилийн өмнө нэгдсэн АН-ын гишүүд ийм зүйлийг дэмжихгүй, үзэж чадахгүй.

Өнөөдөр АН-ын удирдлага АН-ыг нам биш болгож байна.  МАН-ын М.Энхболдын хэрэгжүүлэх гэж оролдсон 60 тэрбумын схемийг АН-д хийж байна. Энэ бол шившиг, гутамшиг. Би ганцхан жишээ хэлье. Гэхдээ энэ бол шившигтэй зүйл. Хэлж байж л намаа цэвэрлэж авна. Зөвхөн АН-ын залуучуудын даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Ингэхээр залуу үе юу болох юм бэ. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15-20 сая төгрөг төлдөг. Гишүүдийнхээ дунд сургалт явуулахын тулд 60 сая төгрөг цуглуулдаг. Энэ бол нам биш мөнгөний сүлжээ. Манай С.Эрдэнийн хийдэг нийгмийн даатгалын сүлжээ болсон.

Мөн намын гишүүнээс хасдаг, хөөдөг болсон. Л.Болд, Ж.Батзандан хоёрыг би зөв байр суурь баримталсан гэж бодож байгаа. 60 тэрбум зэрэг Монголын нийгэмд болж буй шударга бусын асуудлаар дуугарсан. Гэтэл С.Эрдэнийн байр сууриас зөрсөн болохорр намаас хөөж, хассан. За яахав УИХ-ын хоёр гишүүнийг намаас хаслаа гэж бодоход энэ нь хэнд ашигтай вэ. Зөвхөн МАНАН болох С.Эрдэнэ, М.Энхболд, Ц.Элбэгдорж гуравт л ашигтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооцооч. Яагаад шударга ёс ялж болдоггүй юм бэ. Хийсэн бүх зүйлийг нь гаргачихаад байхад хариуцлага хүлээлэгдэггүй. МАН дахь үүрээ эвдүүлчихээд АН-д үүр засах зорилгоор С.Эрдэнийг даргаар тавьсан. Тэгээд С.Эрдэнийг барьцаалаад Монгол Улсын төрөөр тоглож байна. Тэгэхээр одоо М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрт хариуцлага тооц. Тэгээгүй цагт Монголд шударга ёс тогтохгүй. Тэд бол олон хүний амьдрал, Монголын төрөөр тоглосон хүмүүс.

АН-ын гишүүд минь одоо бүгдээрээ нэгдэж нийлье. Ярьшиг л байна, юун С.Эрдэнэ вэ. Өөрчилье.

М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрт хандаж хэлэхэд Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нараа та нарт Ардчилсан нам дэндүү томдоно. Та 2 энэ нам руу битгий хуруу хумсаа дүрээд бай. 

Мөн С.Эрдэнэд нэг үг хэлье. С.Эрдэнэ чамайг би дэндүү сайн мэднэ. Одоо ард түмэн ч мэддэг болж байна. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад байгааг ард түмэн ойлгочихсон. Чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар юм хийдгээ боль. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга. Чамайг зайлуулна гэдгээ хатуу хэлье" хэмээн мэдэгдлээ.


Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.