Налайхын уурхайд нөхөн сэргээлтийн ажлыг  анх удаа хийж байна. Уурхайн орчимд нүүрс олборлодог бичил уурхай эрхлэгчид мөн дүүргийн иргэд хамтран өөрсдийн боломжоороо хөрс шороог тэгшилж хур их хогноос нь салгах аян өрнүүлжээ.

Аянд налайх дүүргийн мэргэжлийн байгууллагууд хариуцсан чиглэлээр хяналт шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зааварчилгаа өгч байгаа аж

Албаны хүний хэлж байгаагаар тэрхүү орчимд үүссэн 50 орчим нүхэнд хүн мал эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байжээ.