Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль шинээр ашиглалтад орж, нийт 10.680 сурагч нэмж хүлээн авах боломжтой болжээ. Ингэснээр найман сургуулийг гурван ээлжээс хоёр ээлжид шилжүүлсэн байна.

Хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль 2 ээлжээр хичээллэх ажээ.

Үүнээс гадна ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гарчээ. Тодруулж хэлбэл нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль тус бүрт 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна.