Үндэсний их баяр наадмыг тохиолдуулсан амралтын өдрүүд 07 дугаар сарын 10-15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. 

Тодруулбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 10-15-ны өдрийг дуустал хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/86 тоот тушаал гарсан байна.

Мөн Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хариуцлагатай жижүүр ажиллуулж, 11-323002 утас эрүүл мэндийн байгууллагуудтай холбоотой гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэнэ. Коронавируст халдварын талаарх зөвлөгөө мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаар утаснаас авах боломжтой.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Шуурхай штабын 11-324207, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.  

Баяр наадмын үеэр бороо хур элбэг, зарим нутгаар 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.