Үндэсний их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөний билетийн кассаар энэ сарын 08-наас эхлэн худалдаалахаар боллоо. 

Үнийн хувьд тасалбар суудлаасаа хамаараад 16, 20, 24 мянган төгрөг байх аж.

Өмнө нь Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний касс дээр ачаалал үүсгэдэг байсан бол энэ удаа Нийслэлийн үйлчилгээний 4 төвөөр зарахаар болжээ. Иргэдэд хүртээмжтэй байдлыг хангах, замын түгжрэл үүсгэхгүй байх үүднээс ийнхүү зохион байгуулсан аж. Нийт 12 мянган тасалбар зарагддагаас 3000 нь гадаадын иргэд, жуулчид захиалдаг гэнэ.

Тасалбар зарах Нийслэлийн үйлчилгээний төвүүд:

1.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/

Холбоо барих утас: 75751200



2. Мишээл барилгын их дэлгүүрийн баруун жигүүр Б блок

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Мишээл салбар/
Холбоо барих утас: 75851200


3. Драгон төвийн зүүн жигүүр
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Драгон салбар/
Холбоо барих утас: 75771200


Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн  "Оргил" салбар