A-Sound GIG Тоглолт

А-SOUND хамтлагийн зун цагийн ТОГЛОЛТ Улаанбаатар хотын хамгийн үзэсгэлэнтэй харагдах "VIEW" -тэй Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нууран дундах ХАР СУВД УСАН ОНГОЦ дээр зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.

 Хэзээ: 7 сарын 12 нд 20:00 цагаас

Хаана: Паркын нууран дунд байрлах задгай Хар Сувд Хөлөг Онгоц

 Үзэгчдийн багтаамж: Босоо суугаа 800 хүн орно.

▲ ТАСАЛБАРЫН ҮНЭ: 30.000 төгрөг ( Билетийг зөвхөн Хар Сувд Усан Онгоцноос 7 сарын 11 ны 16:00 цагаас хойш борлуулж эхлэнэ)

Ширээ захиалга: 99707387 & 88212517



07/11 Ideree’s FRESH NIGHT Vol. 05

АЙЙЙШШШШШ ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭ ГЭЖ!!! Ирэх 7-р сарын 11-ний бас нэгэн БИЛЭГТ САЙН ӨДӨР Азийн Шилдэг UB Comedy Club-т ИДЭРЭЭГИЙН FRESH NIGHT ахин ДАХИН тоглогдохоор боллоо! Үзэж амжаагүй, үзэхийг хүсч байгаа бол ЯГ ОДОО тасалбараа аваарай!!!

Хэзээ: 22:00

▲ ХААНА: Сөүлийн гудамж, Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд, САНТ АСАР төвийн 2 давхарт, UB Comedy Club

▲ ТАСАЛБАРЫН ҮНЭ: 35'000₮

Холбогдох утас: 7722-4242

UB Comedy Club Instagram : @ubcomedyclub

Legend Энтертаймэнт Шоу

Энэ зуны хүлээлт эвдсэн, цоо шинэ, өвөрмөц арга хэмжээ. Нүүдэлчдийн язгуур урлаг орчин үеийн хэлбэрт уусан шингэж театр, хөгжим, дуу, шинэ үеийн бүжиг, балет, уран нугаралт, акробат хослон зохицсон цогц хэлбэрийн энтертайнмент шоу тоглолт болон мэндлэх гэж байна.
Энэхүү шоу тоглолт ариун сэтгэл, хагацашгүй хайрын бэлэгдэл бэр цэцгийн домгийг өгүүлж танд хүрнэ.
Домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг хүүрнэнэ.

Самуун дайнд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар Бэр цэцэг цэцэглэн ургасан эртний домогтой. Тиймээс амраг сэтгэлтэн хагацан салахдаа бэр цэцэг бэлэглэдэг эртний заншил буй. Энэ нь “хол газар одсон сэтгэлт хүнээ иртэл нь хүлээнэ” гэсэн андагаар, залуу амрагууд хагацлын зовлон амсахгүй байхын бэлгэдэл билээ.
Хайраа хайрлаарай…

Тоглолтод уртын дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, Уртын дуучин Ж.Эрдэнэцэцэг, Уртын дуучин Д.Үүрийнтуяа, Уртын дуучин Д.Жавхаасайхан, Уртын дуучин Б.Алтанжаргал, Уртын дуучин Т.Баянжаргал, Уртын дуучин О.Анхчимэг, Уртын дуучин Б.Баатархүү, Хөөмийч Ж.Мэндбаяр, Номадик балет продакшн, ХЦДБЭЧ, Enkheeboys циркийн хамтлаг оролцон тоглоно.

▲ ХЭЗЭЭ: 07 сарын 11, 12-нд 19:00 цагаас

▲ ХААНА: Corporate Hotel & Convention Centre

Тасалбар

UULEN Naadam

⛅️ Үүлэн чөлөөний наранг үдэж
Үүрийн гэгээг угтан авч
Өрөөл бусдыг үл анзааран
Өөрийн ертөнцдөө наадан бүжье..

▲ ХЭЗЭЭ:Jul 12 at 4 PM – Jul 13 at 2 AM

▲ ХААНА: Ikh Tenger club house

DJ Line Up:
⛅️ Taku Hirayama / oma / Jazzy Sport HK

⛅️ Билигүүдэй / Deez / Btr / Letmen

Тасалбар

Enjoy Summer 2019 | Silk Road Big Mongolian Show

SILK ROAD International Comedy Festival 2019 Үндэсний их баяр наадмаар Монголд анх удаа. Шангри-Ла төвийн Enjoy Summer 2019 арга хэмжээний дараагийн шоунд энэхүү наадмын хамгийн том шоу болох "BIG MONGOLIAN SHOW" зохион байгуулагдах гэж байна. ДЭНЖ ХОТОЙТОЛ НААДАЦГААЯ!

BIG MONGOLIAN SHOW-ны бүрэлдэхүүнд:
- СОДОО
- ИДЭРЭЭ
- БАТАА
- АМАРАА
- БЭЭГИЙ нар үзүүлбэрээ толилуулах бөгөөд SILK ROAD наадамд оролцож буй олон улсын комедианууд оролцох болно.

Шангри-Ла төвийн гадна талбайд засагдах Naadam at Shangri-La-н сэт болон тасалбарын үнэ багтсан ширээний багцыг танд санал болгож байна.

▲ ХЭЗЭЭ: Saturday at 6 PM – 10 PM

▲ ХААНА: Shangri-La Centre, Ulaanbaatar

Дэлгэрэнгүй мэдээллийг: 8950-2332 8810-3502

Тасалбар

NaaDay | 07.11

Монгол улсын үндэсний баяр Наадмыг 20'000 орчим гадаадын жуулчид сонирхож ирэх гэж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэх аялагч жуулчдад зориулсан үндэсний язгуур урлаг, наадмын хөтөлбөрөөс гадна Улаанбаатар хотын орчин үеийн залуусын амьдралын хэв маяг, трэнд, хувцас загвар, дуу хөгжим түүнийг үүсгэж байгаа уран бүтээлчид, урлаг соёлыг таниулах үүднээс “NAADAY" агуулгыг үүсгэж дэлхий дахинд контентоор дамжин хүрэх зорилготой бүжгийн үдэшлэг юм.

Наадмын орой болох энэхүү үдэшлэг 18:00-04:00 цагийн хооронд / 10 цаг үргэлжилж Монголын шилдэг электрон хөгжмийн Дж нарын хөгжим, Түмэн эх чуулгын уран бүтээлчид “Цамын бүжиг”, 360 визуал видеогоор Монгол утга агуулга, байгаль орчин, урлаг соёл болон хамтрагч байгууллагуудыг сурталчилгаа явагдаж Монголын орчин үеийн Дээл хувцас, сувинер худалдаалагдах болно.

Хаана: White Rock Center

Хэзээ: 2019.07.11 / 18:00-04:00

Тасалбар: 30.000₮ (White Rock Center тухайн өдөр үүднээсээ)

 Дэлгэрэнгүй холбоос: Mongol Mix Project

Хамтран зохион байгуулагчид:
-Mongol Mix Project
-White Rock Center
-MAYARA Brand
-Shoppy.mn

TSAM / Mask Dance: Энэтхэгийн бурханы шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл VIII зууны сүүлийн мөчлөгөөс Төвдөд, XVIII-р зууны дунд үеэс Монголд дэлгэрсэн. Төвдөөс Монголд дэлгэрсэн цам нь түгэн дэлгэрч хөгжих явцдаа маш ихээр сонирхогдох болж, Төвдийн цамаас ялгагдах өвөрмөц онцлог шинж чанар, дүр төрхийг олсноор нутаг нутгийн цамын бүжиг өөр хоорондоо эрс ялгагдах онцлогийг олон хөгжин дэлгэрчээ.

360VIDEO MAPPING: Орчин үеийн визуал урлагийн томоохон нэг хэсэг болох 3D, 360 mapping үзүүлбэрээр дамжуулан Монгол орны уламжлалт соёл урлаг, бусад утга агуулгын дүр төрхийг гадаадын жуулчид болон дотоодын залуустаа түгээн таниулахыг зорьж байна.

Traditional Dance Music /Live Performance/: Монгол үндэстний уул соёл, урлагийн шинж чанар, дэг хөдөлгөөний уян хатан дүрслэл, зан заншлын онцлогийг харуулсан бүжгийн амьд үзүүлбэр.

Оролцох DJ:
NEX         (MMP)
HENZA    (MMP)
ITGEL      (MMP)
NIIKA       (MMP)
MARA      (MMP)
TMK         (ISO)
TUVSHIN (Cue+)
DELHII + DJ OG

Нарны дараах Наадам

Хотод үлдэж шөвгөрөх цоглог залуус байна уу? Тэгвэл хэдүүлээ юунаас нь дутхав хамтдаа хамгийн доргио наадмыг хийцгээе. Айраг аа ууж, хуушуураа идэж, эрийн 3 наадмаа үзэж сайхан наадацгаая.
Манай "Нарны дараах наадам"-д хүрэлцэн ирснээр орчин үеийн их хотын залуусын хамгийн доргио наадам гэж юу болохыг харах болно.

Мөн мэдээж орчин үеийн хэв маягийг илэрхийлсэн Монгол урлаг, уран сайхныг таны сонорт хүргэж,та бас зүгээр суухгүй хөгжөөнт тэмцээн уралдаанд ур чадвараа гайхуулж оролцох болно.
За тэгээд хамтдаа наадаж, хөгжилдөхөд бэлэн үү залуус аа.

Хэзээ: 07.13-нд 19:00

Хаана: NewYork Liberty Restaurant Pub

Тасалбар: 13,000₮ Тасалбарт шар айраг, Монгол уран бичлэг, каллиграфаар нэр алдрыг тань бичиж дурсгах, мөн эсгий урлалын сувенир бэлэглэх болно.

 Dress code: Монгол дээл

Захиалгын утас: 70113540, 70113541, 80082838

Naadam Night

Ministry of Environment and Tourism is organizing "Naadam Night" official night opening ceremony on July 11th, 2019. If you missed the day opening ceremony, don't worry. WE'VE GOT YOUR BACK. This is the best chance to watch opening ceremony under beautiful night sky.
Don’t forget to bring your camera and get ready to make some amazing memories! 

▲ХЭЗЭЭ: 07.11 21:00 – 01:00 

▲ХААНА: Үндэсний Соёл амралтын хүрээлэн

▲Price: 35,000 MNT

▲Press Call: 9700-3300, 9994-7478

Тасалбар

The Legend of 1900 | Cannes Movie Night by Rusty Creative

Кино сонирхогч, фен залуусдаа зориулон тогтмол зохион байгуулж байгаа кино үзвэртэй, мэдлэг, авхаалж самбаагаа сорих уралдаан тэмцээнүүдтэй үйл ажиллагаа маань үргэлжилж байна.

Энэ удаагийн үзвэрээр Cinema Paradiso, Malèna гэх мэт олон гайхалтай уран бүтээлүүдийг бүтээсэн Италийн домогт уран бүлээлч Giuseppe Tornatore-ийн 1998 онд нээлтээ хийж байсан, түүний анхны Англи хэл дээрх уран бүтээл болох "The Legend of 1900" киног сонголоо.

Энэ сайхан бүтээлийг өөртэй адил кино сонирхогчидтой цуглан үзэж, дараа нь хэлэлцүүлэг хийн ярилцах боломжийг бүү алдаарай. Мэдээж өмнө нь шагналтай уралдаан тэмцээнүүд маань мөн болно.

Үйл ажиллагааны хөтөлбөр:

► ХЭЗЭЭ: 07.13-нд 20:00

► ХААНА: Cannes Lounge

► Pop Quiz тэмцээн: нэг баг 3-4 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн бооцоо 10,000₮. Эхний 2 байрт орсон багууд нийт шагналын санг 70-30% хувааж авна.

► Golden Question тэмцээн: Оролцогчид 2,000₮ төлж оролцоно. Маш хүнд нэг асуулт. Шагнал: 50,000₮ + цугларсан шагналын сан.

► 21:00 ◄

► Кино үзвэр - The Legend of 1900 ( Англи хадмал ) - TAX 5,000₮ (1 уух зүйл үнэгүй)

► Захиалга өгөх: 80207035 (Жич: Кино үзвэр хүний тоо хязгаартай тул суудлаа эрт захиалж болно.)

Beautiful Mongolia - Монголын сайхан орон

Монгол Улсын Морин хуурын чуулгаас жил бүр Үндэсний их баяр наадамд зориулан 7 сарын 11-ний өдөр зохион байгуулдаг шилдэг бүтээлүүдийн тоглолт. 

► ХЭЗЭЭ: 07.11-нд 19:00 – 21:00

► ХААНА: Дуурь бүжгийн эрдмийн театр

Тасалбар

Ивээлтэй Наадам

Нүүдэлчин монголчуудын өв уламжлал соёлын салшгүй хэсэг Монгол дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэрээ оруулж буй IVEEL брэндийн загварын шоуг Zaisan Hill Complex хамтран зохион байгуулах гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

► ХЭЗЭЭ: 07.11 16:00 – 19:00

► ХААНА: Zaisan Hill Complex

Naadam Week

Сар асгарч хур тэгширсэн
Найр хөгжиж хуур уянгалсан
Монгол НААДАМ айсуй.

MINT presents Mongolian traditional NAADAM Festival throughtout the week! Enjoy 4 different rooms and atmosphere only at MINT!

20:00-23:00 хүртэл таксгүй
TAX 25.000 (Баасан гарагт 30.000)
VVIP and Garden 40.000


✪ Ширээ Захиалга: 97-000-444

⚠ Шаардлага:
✓ 21+ (Бичиг баримттай байх)
✓ Клабын зохион байгуулагчищ аливаа хүний оруулахгүй байх эрхтэй
✓ Ширээ захиалга эхний үйлчлүүлэгч давуу эрхтэй
✓ Углааш, спорт хувцастай хүн оруулахгүй