Канадын Ванкувер хотод болсон Уран гулгалтын Гран-при шигшээ тэмцээнд Оросын тамирчин Алина Загитова хоёрдугаар байрт оржээ. Тэрбээр нийт 226,53 оноо авсан байна.

Японы тамирчин Рика Кихира 233,12 оноогоор тус тэмцээнд нэгдүгээр байрт оржээ. Өмнө нь богино үзүүлбэрт тэрбээр Алина Загитовагийн дээд амжилтыг 82,51 оноогоор шинэчлэн тогтоосон юм. Энэ тэмцээний гуравдугаар байрт нийт 215,32 оноогоор мөн Оросын тамирчин Елизавета Туктамышева орсон байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг