Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгахыг Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн хорооны дарга Бан Ги Мүнд хүссэн захидал илгээсныг https://www.insidethegames.biz/ мэдээлжээ.

“Олимпизмыг аваръя” хөдөлгөөний тэргүүн Ч.Бат-Эрдэнэ энэхүү захидлыг илгээсэн бөгөөд Монголд олимпизмийн хөдөлгөөний нэр хүндийг унагаж байгаа учраас түүнийг албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй гэж үзэж буй.

Мөн ОУОХ-ны ёс зүйн зарчим дээр байнга зөрчил гаргаж ирсэн ч гомдол гаргасан ч үр дүнд хүрч байгаагүй гэсэн байна.Үүнээс гадна ноён Д.Загдсүрэн 2017 онд дахин сонгогдсон гээд албаа 5 дахь жилдээ улиран сонгогдсон гэжээ.
“Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг гаргаж байна” гэж захидалд тэмдэглэсэн байна.

Олимпизмыг аваръя” хөдөлгөөний тэргүүн Ч.Бат-Эрдэнэ өнгөрсөн жил олимпийн хорооны энэхүү шударга бус байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

2014 оны нэгдүгээр сард МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гэгч олимпийн хорооны хөрөнгө мөнгийг буруугаар ашигласны улмаас гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн ч өршөөгдсөн. Шүүхээс ял сонссон хүн олон улсын олимпийн хороо, МҮОХ-ны дүрмээр ерөнхийлөгч байх ёс зүйгүй. Гэтэл тэрбээр 16 жилийн турш ерөнхийлөгч байсаар ирсэн төдийгүй дахин ерөнхийлөгч болохоор санаархаж хууль бусаар чуулганы тов зарлаад хорооны ерөнхийлөгчид өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн байна. Олимпийн хорооны үүдэнд хорооны мөнгөөр баригдсан нь нэгэнт тогтоогдчихсон таван давхар байшин байдаг юм. Тэрийг Д.Загдсүрэн бэлэгдлийн гэрээгээр 2011 онд Б.Наранцэцэгт өгсөн байдаг.

Монголын үндэсний үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнгөрсөн сарын 12-нд болсон бөгөөд энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн дагууу МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан байдаг.  Хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хуралд оруулахаар болсон юм.

Үүнээс гадна МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийн Ахлагч – Ж.Түмэн-Аюуш /МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/

Гишүүд: - Э.Бадар-Ууган /МҮОХ-ны ЕНБД/

              - Ч.Зоригтбаатар /Монголын хөнгөн атлетикийн холбооны ЕНБД/

              - Ц.Нэргүйбаатар /Архангай аймгийн “Мехико” Олимпийн зөвлөлийн дарга/

              - Ч.Бат-Эрдэнэ /Монголын даамны холбооны Хүндэт ерөнхийлөгч/