Хуучирч үнгэгдэн хиртэж, урагдсан, хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт гүйлгээнд явуулах шаардлага хангахгүй мөнгөн тэмдэгтүүд их болсон. Үүнийг засаж залруулахаар Төвбанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аяныг зохион байгуулжээ. аяны хүрээнд иргэдийн бэлэн мөнгөтэй харьцах хандлага өөрчлөгдөж, соёлтой хэрэглээнд дадаж эхэлсэн  байна.

"Гүйлгээнд гарсан нийт бэлэн мөнгөний  30 орчим хувь нь арилжааны банкны кассаар дамждаг учир энэ дэвсгэртүүд тодорхой хугацаанд Монголбанкинд ирж ялгагдаж цэгцлэгдэнэ гэсэн үг.  Үлдсэн хэсэг нь иргэд, компаниудаар дамжин эргэлдэж буй бөгөөд хэзээ банкинд ирнэ тэр үед цэгцлэх боломжтой юм. Иргэд мөнгөн тэмдэгттэй зөв харьцаж уул овоонд өргөхгүй байхаас эхлээд зөв дадалтай болохыг уриалж байна” хэмээн Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг ярьсан байна.