Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын Ази-Номхон далайн бүсийн байгууллагын /APG/ хурал 20 дахь удаагийн жилийн хурал Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотноо болж өнгөрлөө. Тус хуралд 450 орчим зочид, төлөөлөгчид оролцсон байна. Энэ удаагийн хуралдаанаар Монгол улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцлээ. Энэ үеэр манай улс мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхтэй эрс тэмцэхийн тулд тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байгааг дурьдсан байна. Мөн нэлээн хэдэн сайжруулах зүйс байгааг дурьджээ.

APG нь анх 13 орны санаачилгаар Тайландын Бангкок хотноо байгуулагдсан түүхтэй. Өдгөө Номхон далайн арлын улс орнуудаас авахуулаад АНУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудыг эгнээндээ багтаадаг байгууллага юм. Өөрийн гишүүн орнуудад мөнгө угаах, тероризмтэй тэмцэх талаар 40 зөвлөмжийг хүргэж хэрэгжүүлж буй байдалд нь хяналт тавьдаг ажээ.