БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүнд унасныг “Realmeter” агентлагийн 2000 иргэний дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг дэмжигчдийн тоо 49.4 хувьтай байсан нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Санал асуулгад оролцогчдын 44.4 хувь нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд муу гэсэн үнэлгээ өгсөн нь түүний ажлыг сөргөөр үнэлж байгаа хүмүүсийн тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Түүний нэр хүнд унасныг судлаачид АНУ, БНАСАУ-ын Ханой хотноо болсон дээд хэмжээний уулзалтыг үр дүнгүй өндөрлөсөнтэй холбон тайлбарлаж байна.

Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 38.3 хувь нь эрх баригч “Тобуро” ардчилсан намыг дэмжсэн бол сөрөг хүчний “Эрх чөлөөт Солонгосын нам”-ыг 28.8 хувь нь дэмжсэн үзүүлэлт гарсан байна.

Вьетнамын нийслэл Ханой хотод энэ сарын 27-28-нд болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтад талууд зөвшилцөлд хүрч чадаагүй юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС