МҮХАҮТ-аас “Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг эдийн засагчид, судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл, эдийн засгийн сэтгүүлчдийг оролцуулан есдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулан улсын төсвийн өнөөгийн байдал, асуудал, алдаа сургамж, 2020 оны тодотгол, цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хүндрэлийг даван туулахад төсвийн зөв оновчтой төлөвлөлтийн үр нөлөө, улсын төсвийн алдагдлыг бууруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцсэн.

Тус хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүллээ. Үүнд төсөл арга хэмжээний өртөг, үр өгөөжийг бодитоор тооцоолон, зардлын үр ашигтай байдал ба зайлшгүй эрэмбийн зарчмыг баримтлах, төсвийн төсөлд эрсдлийг харгалзан үзэх, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх бодлого баримтлах зэргийг тусгажээ.


Эндээс дэлгэрэнгүйг үзнэ үү.