Шинэ коронавирусийн тархалт дэлхийн хэмжээнд цар тахалд хүрсэн тул манай улсын Засгийн газар уг өвчнөөс урьдчилан сэргийлж, бүх их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хичээлийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл зогсоосон.

Үүнтэй холбоотойгоор МУИС гадаад оютнуудын хоёрдугаар улирлын сургалтын төлбөрийг дараа жилийн сургалтын төлбөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 

Мөн төгсөх курсийн оюутнуудын хорио цээрийн үеийн дотуур байрны төлбөрийг буцаан олгох, бусад курсийн гадаад, дотоод оюутнуудын дотуур байрны хорио цээрийн үеийн хугацааны төлбөрийг дараа жилд шилжүүлэхээр болжээ.

Энэ талаар МУИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар тушаал гаргасныг хүргэж байна.