Төрийн өмчит их, дээд сур­гуулийн сургалтын төлбөр сүү­лийн хоёр жил нэмэгдээгүй.   Зөвхөн МУИС энэ хичээлийн шинэ жилд ямар ч үндэслэлгүйгээр төлбөрөө нэмсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар тус сургуулийн захиргааны хэлтэсээс тодруулахад сургалтын төлбөр нэмэгдсэн гэдэг бол ташаа мэдээлэл, эсрэгээрээ үргэлжлэн суралцагч бүх түвшний оюутнуудын сургалтын төлбөр 101,000 төгрөгөөр буурсан гэв.

  Харин энэ жилийн багц цагийн төлбөрийг шинэчлэн тогтоосон юм байна. МУИС-ийн нэг багц цагийн төлбөр өмнөх жилтэй харьцуулбал дундажаар 6000 мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг багц цагийн дундаж үнэлгээ 61.813 төгрөг байдаг хоёр жил болоод  шинэчлэгддэг ажээ.