Оюутан суралцагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу  МУИС-ийн захирал Б.Очирхуяг номын сангийн үйл ажиллагааг 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг болгохоор шийдвэрлэжээ. 

МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд гаргасан уг шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 24 цагийн уншлагын танхимыг туршилтаар нээж ажиллах юм.