МУГТ П.Орхонд “Ланд-200” автомашин, түүний багш, дасгалжуулагч Ц.Цогтбаярт хоёр өрөө байр гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордны өмнөх талбайд боллоо. 

Франц улсын нийслэл Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 63 кг-ийн жинд МУГТ П.Орхон амжилттай оролцож алтан медаль хүртсэн. Улсынхаа нэрийг гаргаж, дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон дасгалжуулагч, тамирчдаа урамшуулах зорилгоор “Батсол” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан МУГТ П.Орхон болон түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулсан юм. 

Шагнал гардуулсны дараагаар “Батсол” ХХК-ийн захирал н.Батсайхан “МУГТ П.Орхондоо дэлхийн аваргаа олимпийн аварга болгохыг хүсье. Улс орныхоо нэрийг өндөрт өргөж буйд нь талархаж, цаашид илүү их хичээхэд нь урам өгөх зорилгоор манай компианаас тамирчин болоод дасгалжуулагч нараа шагнаж байна” гэв.

Дасгалжуулагч Ц.Цогтбаярт "Flower tower" хотхоны хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.