Монголын Үндэсний бөхийн холбооноос "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатад дахин албан бичиг хүргүүлжээ. 

Тус албан бичигт:

"...Маргаантай асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх, эсвэл эвлэрч буюу ээлжит бус "Их эе" хуралдуулж шийдвэрлэх хоёр арга зам байна. Бөхчүүд, бөх сонирхогчдын эрх ашгийн үүднээс 2 дахь арга замыг хэрэгжүүлэхийн төлөө Монголын Үндэсний бөхийн холбоо санаачилга гаргасаар байгаа. Дархан аварга Х.Баянмөнх та бүхнээс өмнө нь зөвшөөрснийхөө дагуу ээлжит бус "Их эе"-ийг ойрын үед зохион байгуулах талаарх бидний өнгөрсөн сарын 18-ны өдрийн албан бичгийн хариуг болон өөрсдийн саналаа энэ сарын 8-ны дотор яаралтай ирүүлнэ үү" гэжээ.

Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.