Уг орой нь хөгжмийн ертөнцийн оддын гэрэлтэх мөч юм. Гэсэн ч  зарим оддын хувьд хүмүүсийн анхаарлыг татахын тулд байж боломгүй сонголт хийдэг өрсөлдөөн явагддаг бөгөөд уг уралдаанд реалити шоуны од Блак Чайна, Амбер Роуз нар тэргүүлжээ.

Блак Чайна нүцгэн биеийг нь дөнгөж халхалсан гинжээр холбосон даашинз өмссөн бол Амбер ам ангайлгам улаан өнгийн муурны хослолыг сонгосон нь Halloween-ний баяр эрт ирсэн боловуу гэлтэй. Мөн өгзөгөө гайхуулдагаараа алдартай реппер Ники Минаж ч боломжийг алдсангүй. Түүний нэвт харагдах торон даашинз нь алдартай өгзөгийг нь далдалсангүй. Тэрээр тус орой Chun Li видеогоороо шилдэг видео шагналыг хүртсэн байна.

Реппер Iggy Azalea нь хөлнөөс толгой хүртэл савхи өмсчээ. Хамгийн муухай хувцасласан хосоор Нико Торторелла, Бэтани Мэйэрс нар шалгарчээ. Scream 4 киноны од Нико Cимпсоны ишлэлийг бичсэн гаж цувыг загасны торон майктай хослуулжээ. Дуучин Рита Ора мөн тус жагсаалтанд багтсан бөгөөд дөнгөж халхалсан даашинзны цаанаас чамин шивээсээ гайхуулжээ. Ингээд жагсаалт дууссангүй, доор зурагнаас гаж хувцаслалттай оддын дүр төрхийг харна уу.