“Хишиг Арвин Индустриал” компанийн дэд захирал, НИТХ-ын төлөөлөгч, АН-ын Үндэсний бодлогын хорооны Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлийн гишүүн М.Тулгат Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан билээ.

Гэвч намын нөхөд нь залуусынхаа боломжийг хааж байгаа талаар тэрбээр өчигдөр байр сууриа илэрхийлсэн юм.

Өнөөдөр тэрбээр мөн ийнхүү бичжээ.

Өнөөдрийг хүртэл намайг УИХ-н сонгуульд өрсөлдөнө гэж дэмжиж, итгэл өгч байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээс талархахын хажуугаар, өөрийн ажиллагаа дутуудсаны улмаас нэр дэвших эрх авч чадаагүйдээ уучлал хүсье. АН өнгөрсөн хугацаанд үнэхээр шинэчлэгдсэн. Би энэ намд ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-аа дагаж орсон. Түүгээрээ ч дуусна. Өчигдөр манай намаас сайхан сайхан хүмүүс бас дэвшлээ. Тэднийгээ нэрсийн жагсаалтаас хараад би баярласан. Монгол түмний буян заяа их ээ. Либерал ардчилсан үзэл санааг хамгаалах эцсийн ганц зогсоол Ардчилсан нам юмаа. Удахгүй сонгогдох УИХ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдаж, араас нь үй түмэн органик хуулиудаа батлах, эдийн засгийн маш хүнд үеийг авч гарч туулах тун чухал хариуцлагатай УИХ юм. Хариуцлагатай, зөв хүмүүс гарч ирэх болтугай.